Бид ихэнх тохиолдолд өөрсдийн ухамсаргүй үйлдлээс үйдүүлэн эрүүл мэнддээ халтай хүнс хэрэглэдэг. Тэгвэл бид юуг буруу хийдэг вэ?.
Махыг тасалгааны температурт хадгалах

Махыг илүү хурдан гэсгээхийн тулд өрөөний температурт тавцан дээр үлдээх хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч, энэ бол хамгийн сайн сонголт биш юм. Ийм нөхцөлд нян үржих нь хурдацтай явагддаг бөгөөд гадна талдаа анзаарагдахгүй тул мах нь муудаж эхлэх нь маш амархан байдаг.
Ногоог гараараа угаалгүй усаар сойх

Хүнсний ногоог чанахаас өмнө угааж цэвэрлэх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг. Гэвч зүгээр усанд сойгоод орхивол нян шороо зэрэг нь гүйцэд арилдаггүй тул гараар угаахыг зөвлөж байна.
Хоолонд дэвтээгүй хатаасан жимс нэмэх

Хатаасан жимсийг дэвтээлгүйгээр идэж болно. Гэхдээ хэрэв та тэдгээрийг салат эсвэл жигнэмэгээр хийхээр төлөвлөж байгаа бол буцалж буй усанд 10-15 минут байлгаарай.
Махыг 12оос дээш цаг амтлах

Зарим шалтгааны улмаас махыг удаан даршилж байх тусам илүү амттай, шүүслэг болно гэж үздэг. Үнэн хэрэгтээ махыг атлаж даршилж удаан байлгах нь зөөлөн биш харин резин шиг болгодог.
Сармисаа хэтэрхий эрт хийх

Сармис, сонгиныг хайруулын тавган дээр нэгэн зэрэг нэмэхэд асуудал гардаг. Ямар асуудал вэ гэхээр сонгино гүйцэт болоогүй байхад сармис бараг шатах дөхөж байдаг байна.