Эм хүн сoгтуу явахад эхийн сүү ээдэж, эх дэлхий чичирдэг, эр хүн сoгтуу явахад эрдэнийн цус гашилж, эцэг тэнгэр бүүдийдэг

Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол, та бол царай биш УХАМСАР. Чи л өөрийгөө мэдэж байвал, өөрийгөө ч мэдэхгүй хүмүүс чамайг юу гэж ярихыг бүү тоо. Сайн хүн хүний мууг хайдаггүй. Муу хүн хүний сайныг хардаггүй. Чамд нэр хүнд байна уу, их мөнгө байна уу хамаагүй. Нинжин сэтгэл л байхгүй бол ЧИ хэн ч биш. Хэн байснаа хэзээ ч битгий март. Хүнийг голд нь ортол бүү гомдоо. Хүнд талархаж ач тусыг нь санаж яв. Эцэг, эхээсээ хатуу үгийг тэвчээртэй сонсоод сурчихвал.

Бусдын ямар ч үгийг тэсээд өнгөрөөнө. Үг даах чадвар байна гэдэг. Хүн шиг хүн болоход асар их тустай. Чи өөрийнхөөрөө байх гэж төрсөн болохоос төгс байх гэж төрөөгүй. Хамгийн сайн найз бол ээж. Тэр хэзээ ч атаархаж, хэзээ ч муу санаж явдаггүй. Түүний нүднээс үргэлж хайр гэрэлтэж хүүхдээрээ бахархаж явдаг. Түвдийн хэлц үгэнд: Хагас хооллож, хоёр дахин алхаж, гурав дахин инээж, хязгааргүй хайрла гэнэ ээ. Эмэгтэй хүний энерги дүүрэн байвал ажил үйлс нь 100% бүтэмжтэй байдаг.Эм хүн Сoгтуу явахад эхийн сүү ээдэж, эх дэлхий чичирдэг.

Эр хүн Сoгтуу явахад эрдэнийн цус гашилж, эцэг тэнгэр бүүдийдэг. Өөрийн ганц дутагдлыг ухаарах нь бусдын мянган дутагдлыг мэдсэнээсээ хавьгүй илүү ашигтай болой. Бусдыг муулж яриваас тэдний дунд хов жив, хэрүүл маргаан өдөөх буй. Тиймээс бусдын тухай ярья гэвэл гагцхүү сайн үйлийг нь магтан яривал зохино. Та хэн  нэгнийг гүтгэх оролдлого хийх аваас аманд минь ялгадас чихэж байна хэмээн төсөөлөөд үз. Тэгвэл та энэ муу зуршлаас агшин зуурт сална