Орой унтах гэхээр л хөл, гар чинь бадайраад хэцүүхэн байна уу? Үүнийг хэрэглээд асуудлыг тэр дор нь шийдээрэй

Цусны эргэлт муудсанаар гар хөл бадайрах шинж илэрдэг. Энэ нь хүмүүст маш түгээмэл тохиолддог боловч, хүмүүс хэрхэн үүнийг эмчлэх талаар мэдлэг хомс байдаг билээ. Өнөөдөр та бүхэндээ гар хөл бадайрч, мэдээ алдахыг болиулах нэгэн аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Энэхүү аргын гол орц нь маалингын үр юм. Маалингын үр нь өөртөө олон төрлийн витамин, амин дэмээр баялаг бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Үүнээс гадна судсыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг байна.

Орц:

  • Маалингын үр – аяганы гуравны нэг
  • Ус – 1 литр

Бэлтгэх арга:

Усаа гал дээр тавьж, маалингын үрээ хийж, зөөлөн гал дээр 2 цаг орчим буцалгаарай. Үүнийгээ гал дээрээс авч, хонуулна.

Өглөө нь маалингын үрийг шүүж, зөвхөн шүүсийг шилэн саванд хийж авч хэрэглэнэ. Энэ нь ойролцоогоор 850 мл болох ёстой. Үүнийгээ 5 өдрийн турш өглөө өлөн дээрээ болон оройн хоолноос өмнө аяганы гуравны нэгийг уугаарай.

Харин та маалингын үрийг хаанаас авах вэ гэж гайхаж байгаа бол америк барааны дэлгүүрүүдээр худалдаалагддаг шүү.