Гайхалтай ач тустайг нь мэдэж авснаасаа хойш би өдөр бүр алим иддэг болсон. Энгийн хэрнээ энэ жимс таны эрүүл мэндийг авран хамгаална!

“Өдөрт нэг алим идсэнээр та эмчид очихгүй байж болно” гэсэн эртний Уэльсийн зүйр үг бий. Манай гарагийн хамгийн алдартай бас түгээмэл жимс болох алимыг өдөр тутмын хоолны дэглэмд үндсэн хүнсээр санал болгодог нь ч учиртай.  Европын оршин суугчид гэхэд л жилд нэг хүн 25 кг алим хэрэглэдэг байна.

Алим жин хасалтыг дэмждэгЭнэ бол домог биш.  Алим тун бага буюу 100 граммд ердөө 54 мг илчлэг агуулдаг. Бусад жимстэй харьцуулахад гликемийн индекс (цусан дахь сахарт үзүүлэх нөлөө) нь ч нэлээд бага. Мөн алимны хатуу бүтэц нь эслэгийг сайтар зажилж, бүрэн боловсруулахад дөхөм үзүүлнэ. Тийм учраас алимыг компот, жүүс хэлбэрээр бус аль болох түүхий хэлбэрээр нь идэх хамгийн тохиромжтой. Гэхдээ дан алим идэж жингээ хасна гэж найдаж болохгүй. Энэ жимсэнд агуулагддаг пектин нь хоолны дэглэмийн үр нөлөөг дэмжиж өгдөг гэдгийг сануулья.

Алим шүдний пааланд сайнаар нөлөөлдөгАлим нь шүдний пааланг гэмтээдэг гэсэн яриа ташаа ойлголт. Харин ч уг жимсэнд агуулагддаг антиоксидант полифенолын ачаар хамгаалалтын давхраа үүсэн шүд цоорохоос сэргийлж чадна. Мөн хүчиллэг чанар нь аманд нян үржихээс хамгаална. Гэхдээ алим идэх нь хэзээ ч шүдээ угаахыг орлохгүй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Алим эрүүл жимсЭнэ жимс С аминдэмийн өндөр агууламжаас гадна эрдэс, шим тэжээл, А аминдэм, магни, төмрийн эх үүсвэр юм. Тиймээс ч зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулж, амьсгалын замын үрэвслийг анагаадаг.  Гэхдээ нэрс, хад зэрэг нил ягаан жимс, жимсгэнээс антиоксидантын хэмжээ нь хамаагүй доогуур.  Нэмж сануулахад, алимны зарим сорт нь пестицидийн хэмжээгээр дээд амжилт тогтоодог гэнэ. Урсгал усаар алимыг дээрх хороос салгана гэдэг бараг боломжгүй зүйл. Иймээс цуутай усанд булхах юмуу сайтар хальсалж хэрэглэж байгаарай. Алим улирлын чанартай харшлыг нэмэгдүүлдэгТоосонцор эсвэл цэцэглэлтийн улирлын харшилтай хүмүүс алимыг хоолны дэглэмээс хасах хэрэгтэй. Хүчтэй харшлын үед хариу урвалыг нэмэгдүүлж, амьсгал боогдох  эрсдэлтэйг анхааруулж байна.