Ковидыг гэр гэртээ уламжлалт аргаараа эмчлэе Хадгалаад аваарай

Хуучны анд,нэрт мэс засалч Б.Болдсайхан маань байдал хүндрээд ирвэл Ковидтой өвчтөнүүдийг гэр гэрт нь орчин үеийн АУы аргаар ингэж ингэж эмчлэе хэмээн санал гаргажээ. Миний хувьд байдал хүндрээд ирэхийн үед мөн л гэр гэрт нь УАУ-ы аргаар эмчлэх нь эмнэлэг,анагаах ухаан эдийн засгийн илүү үр ашигтай байх боломжтой хэмээн бодоод явсан санаагаа нийтэд хүргэхээр шийдлээ.Энэ аюулт өвчнийг нийтэд илүү ихээр түгээчихгүй

тараачихгүйн төлөө төр засаг түмэн олон чадахаасаа чадахгүйгээ хүртэл эрвийх дэрвийхээрээ чадан ядан тэмцэж яваа ч дэлхийг донсолгосон энэ аюулт өвчний өмнө бид аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөж эцэст нь бүгд өвдөж, бүгд модоо барих ийм хоёр аюулын өмнө зэрэг тулж магадгүй болов Учир нь энэ халдвар эмнэлэг болгоныг ээлж дараалан зогсоод эхэллээ. ХӨСҮТ,ХСҮТ, Баянзүрх эмнэлэг,Цэргийн эмнэлэг, АУҮИСын эмнэлэг гээд хүндрээд хаагдаад явчлаа. Цаашлаад 2-р Төв Эмнэлэг бусад эмнэлгүүд хаагдаад явах нь. Энэ бол дэлхий нийтэд Ковид цар тахал тарсан сонгодог зам нь. Тэгэхээр бид халдвар туссан хөнгөн хөнгөвтөр хүн бүрийг нийт өвчлөгсдийн 80 орчим хувь/ өвчин туссан цагаас нь уламжлалт АУ-ны эм танг ууж хэрэглүүлэх буюу “цэвэр” уламжлалт эм тангаараа эмчлэе гэсэн үг. УАУ-ы талаар, олон хүмүүс хомс ойлголттой байдаг тул

УАУаар Ковид гэх энэ дэлхий донсолгосон том өвчнийг эмчилж чадах уу даа гэх үл ойлгосон, сонирхсон, бассан асуулт гарах нь дамжиггүй. Тэгвэл бид, Монголчууд хэдэн зуун мянган жилийн УАУы соёлтой улс. Олон зууны өмнө бичигдсэн ном сударт нь Ковид мэтийнөвчнийг цөвүүн цагийн халдварт хижиг өвчин гэж тодорхойлоод энэ өвчнийхөө эмчилгээ ,засал, сахих сэргийлэх арга чаргыг нэгэд нэгэнгүй заагаад өгчихсөн юм аа. Иймээс энэ дагуу гэрийн нөхцөлд уламжлалт эм тангаар хэрхэн өөрсдийгөө эмчлэх талаар бяцхан зөвөлгөө өгье.

1. Халдвар авсан тодорхой боллоо. Бие арзайж чихүүцэж хамар битүүрч нус гоожих хоолой хөндүүрлэх ганц нэг ханиах халуурах шинж мэдэгдэх байх Энэ үед Мана-4 цагаан тан гэдэг ийн танг 1-2 тунгаар наснаас хамаарч давсгүй хонины махны аяга орчим шөлөнд 1-2 минут орчим буцалгаад хөргөөд халуун бүлээнээр 3-4 -5 удаа,

эхний өдөртөө шавдуухан ууна Шаарыг нь зайлаад бүгдийг нь ууна. Энэ эмчилгээ 3-4 хоног үргэлжлэнэ Энэ үед Мана-4өөс гадна, Норво-7 ноёны уудаг норводүн тан гэдэг, Лидэр-7 ханиадны ногоон тан гэдэг зэрэг тангуудыг бас адилхан буцалгаж хэрэглэж болно. Энэ үе бол өвчин эхэлж байгаа, хижгийн халуун эс боловсорч байгаа үе гэдэг Эхний хэд хоног ингэж уухад олонхи нь “боловсроод”өвчтөнүүд сайжраад эдгэрэх болно. Энэ үед хонины махны хурц биш шөлтэй гурилтай хоол буцалсан ус сайн уулгана. Хайрсан хуурсан,хүйтэн нойтон, түүхий ногоо хийжүүлсэн хүйтэн ундаа чихэрлэг амттан болгоныг хориглоно. Мөн хүйтэн чийгтэй газар суух тараг айраг хүйтэн юм идэх, ханаж туулгах, хөлөргөх сэрүүн эм өхийг хориглоно.

2. Үлдсэн нь энэ халдварт хижиг өвчин дараагийн үе шатандаа буюу дэлгэрсэн халууны үе шат гэдэгтээ ордог. Энэ үеийн шинж нь халуурах ханиах нь ихсэж шар буюу ногоон цэр гарч цээжээр хөндүүрлэх хатгах, хоолой өвдөх, амт мэдрэхгүй болох шинж гарах магад Энэ үед нь Норво-7 Сороол-4 хүүхдийн буурал тан гэдэг тангуудыг тусад нь юм уу хамтад нь усанд давсгүй хонины махны шөл болно дээрхи мэт буцалгаж 2-3-4 давтан хэд хоног уулгана.

Энэ үед хуурай ханиаж байвал Дарва-5, Үзэм-7 , хоолой илүү барьж хөндүүрлэж байвал Ванжин-15 мэтийн талхан талхалсан эмүүдийг буцалсан бүлээн усаар даруулж өдөрт 3 аас доошгүй удаа уулгана.. Мөн эдгээрээс гадна өвчин хатгалгаа болж эхэлсэн байвал Уушгины улаан тан Марво-12 1-2 тунгаар хэдэн удаа буцалгаж,Рухлогүнсэл уушгины хямрааны талхан эм , Лоцадгүнсэл уушгины халууныг арилгагч., Чун-5,Чун-9, Банзад-12 ”ургамалын антибиотикууд”мэтийн эмүүдийг өдөрт өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалж 2-4 удаа буцалсан усаар даруулж ууна Энэ тангууд уух үе нь өглөөний өлөн шээс улаан шар өтгөн байх бол хамгийн тохиромжтой өвчний халууны цаг болно. Өвчин эхлэснээс хойшхи энэ үе бол 10-14 орчим хоног шаардана.

Энэ үед ихэнх өвчтөн эдгэрч сайжрах болно. Харин нас өндөр, суурь өвчтэй, дархлаа сул хүмүүст өвчин даамжраад дараагийнхаа үе шатанд орох болно Чухам энэ үеэс эхэлж өвчтөн хүндэвтэр болж цаашлаад хүндрэх энэ үе шатууд эхэлнэ. Энэ үе бол бараг өдөр бүр уух эм тангууд өвчний үе шат , өвчний хувирлуудас шалтгаалж дээрхи эмүүдээс сонгож хэрэглэх шаардлага үүсэх тул эдгээр хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэгч эмч болон уламжлалтын эмчийн хатуу хяналтад эмчлүүлэх шаардлагатай. Энэ үед өвчтөнг сэрүүвтэр байлгаж давслаг мах архи ногоо зэрэг бүлээн шимтийг цээрлүүлнэ. Давсгүй буцалгасан ус, цагаан будаан зутан, хонины шөлтэй шингэтэр хурц биш хоол, мах, талх,ялигүй амтлаг ундаа хэрэглэнэ.

3. Дээрхи хоёр шатны эмчилгээнүүдэд үр дүн муутай өвчин даамжрах хандлагатай болсон дараагийн үе бол нилээд хариуцлагатай байх үе бөгөөд УА-ы ойлголтоор хоосорсон халуун, нуугдсан халуун, булингартсан халуун, үгдэрсэн-хямарсан халууны үе шатыг дамжих болоод ирдэг гэх боловч зөв эмчилгээ хийвэл энэ шат болгоныг заавал дамжихгүй эдгэж болно. А. энэ үед шээс нь улаан бөгөөд тунгалаг хөөс ихтэй хэл нь улаан өнгөтэй хуурай, амьсгал түргэсэж,ам цангах ,биеийн халуун ихдэх,нойр багасах,заримдаа цочих,зүрх дэлсэх болоод ирвэл борви тойгны шөл уулгах, Агар-35 мэтийн эмүүдийг хонины давсгүй махны шөлөөр даруулж хавсаргаж уулгана. Хонины махтай шөлтэй хоол зутан өгч буцалсан ус уулгана.

Б.Энэ үед өлөн шээс улаан, хувирах удаан буюу мэдрэл хүнд, унтахад ам хэл хатах, толгой хүнд, хамраас цус гарах зэрэг халууны шинж, эсхүл царай цонхигор бие хүйтэн,хамраас ус гоожих, үнэр амт муудах, шээс тунгалаг,хөх болох зэрэг хүйтний шинж давамгайлж гарна Энэ үе бол нуугдсан халууны шинж тул эхний нэг хоёр өдөр дамнайнжог гэх эмийг буцалсан ус юм уу борви тойгны шөлөөр, эсхүл хонины мах ясны давсгүй шөлөөр даруулж 1-2 удаа 2-4 хоног дээрхи эмүүдээс аль эрхтэн систем илүү өвдсөн байна тэр эмүүдтэй хавсаргаж өгнө. В.Амьсгаадах, зүрх дэлсэх их хөлрөх тамир барагдах,их ханиалгах, анисга өлмийгөөр сэлхэрэх, хамраас цус гарах, бие загатнах, туурах,хоолой сөөх, ар өврөөр хатгуулах шинж гарвал дээрхи эмүүдтэй, Чүсэргэмтан шар усны гэм арилгагчийг-1-2

тунг усанд буцалгаж 1-3 улаа буцалгаж цөөн хоног уулгана. Г. Халуун хуучрах үе буюу үгдэрсэн халууны үе Энэ үед олон хоног халуурах бөгөөд голчлон уушиг зүрхний талаас хүндэрсэн шинж гарч өвчтөн хүндрэн хүнд гэх ангилалд орох тул Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй болно Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн яриа болон олон улсын эмнэлзүйн туршлагаас харахад энэ үед цус бүлэгнэх, цусархах хүндрэл гарч уушгинд цусны үер болж бүлэн үүсч уушгины хатгалгаа

уушиг хатуурах зэрэг хүндрэл гарч зүрх уушгины дутагдал болох тул сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний сацуу уламжлалт талаас тагтаггүнсэл цусан хямрааний талхан эм, рухлогүнсэл/уушгины хямрааны, Жуган-25 эмүүдийг хавсаргаж олонтоо уулгах шаардлагатай.Мөн энэ үед олон эрхтэний талаас эмгэг шинжүүд гарах тул бодит байдлаас үндэслэнгазар дээр нь шаардлагатай бусад эм танг хавсарган хэрэглэнэ.

Эцэст нь хэлэхэд өвчин тархаад аюултай хэмжээнд хүрч бүх том эмнэлгүүд хаагдах нөхцөл үүсвэл Говидоос гадна олон янзын хүнд өвчтэй хүмүүсийн тусламж оройтон доголдож, эмнэлгийн тусламж авч чадахгүйгээс ерөнхий үхэл эрс өсөх тул ӨВДСӨН ХҮМҮҮСИЙН 80 ОРЧИМ ХУВИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХАТУУ ХӨЛ ХОРИОН ДОР, УЛАМЖЛАЛТ АРГААР ЭМЧЛЭХ. НИЙТИЙГ ХАМАРСАН ХАТУУ ХӨЛ ХОРИГОО ЗОГСООЖ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ХУРАЛ ЦУГЛААН ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ БААР ЦЭНГЭЭНЭЭС БУСАД  УЛС ОРНЫ АМЬДРАЛЫГ ХЭВИЙН ГОРИМД ОРУУЛАХ ЯВДАЛ ИЛҮҮ ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙЖ БОЛОХ МЭТСАНАГДАНА. Саналаа бичсэн МУын гавьят эмч, АУы доктор,проф. З.Мэндсайхан.