Ийм учир шалтгаантай байдаг болохоор Монголчууд бид нялх үрдээ эсгийгээр үнэг хайчилж өгдөг! Та үүнийг мэддэггүй бол мэдэж аваарай

ЭСГИЙГЭЭР ҮНЭГ ХАЙЧЛАХ УЧИР

Эртний домог ярианаас үндэслэн “ эсгий үнэг” хайчлаагүй бол хүүхдийн зүүдэнд нь үнэг хүрч ирээд “ээж чинь хол явлаа, ээж чинь хол явлаа” гэж хуурдаг. Хүүхэд айснаасаа болж уйлах гэхэд нь үнэг “худлаа худлаа” гэж тайвшуурлахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Үүнийг хүүхэд үнэгчлэх гэж Монголчууд ярьдаг. Харин үнэг хайчлаад унжуулсан бол “энэ хүүхэд чинь үнэгтэй юм байна” гээд үнэг буцаад явдаг гэсэн ардын домог яриа байдаг.

Мөн Хамниган ястан үнэгийг хайчлахдаа тухайн хүүхдийг муухай зүүднээс нь хамгаалдаг үнэг унаж яваа баатрын дүртэй хамт хайчилж түүнийгээ БҮҮВЭЙ БААТАР хэмээн нэрлэдэг байсан гэнэ шүү. Үнэгийг ихэвчилэн хүүхдийн эцэг юмуу нагац ах нь хайчилж өгдөг. Заавал яагаад үнэг хайчилдаг вэ? гэхээр үнэг бол зальтай сэргэлэн, сонор соргогоос гадна маш их энерги гаргах чадвартай амьтан болохыг эрдэмтэд баталсан байна. Мөн үнэг нь их үнэнч, өөрийн үүр болон үр зулзагаа өсөж өндийтөл нь орхидоггүй үргэлж тордож дагаж, дагуулж явдаг зантай амьтан.

Та эсгий үнэгний талаар өөрийн сонсож байсанаа бусалтайгаа хуваалцаарай.