Сайхан инээмсэглэлийн нууц ердөө л гэрэлтсэн цагаан шүд байдаг шүү дээ. Харин таны шүд өдөр тутмын буруу хэв маягаас болж шарлаад хэцүүхэн байна уу? Шүдний эмнэлэгт шүдийг нэлээдгүй үнэтэй цайруулдаг учир ихэнх хүмүүс хувь тавилантайгаа эвлэрч, шар шүдтэй явахаас өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ ямар ч асуудалд шийдэл байдаг гэдгийг санаарай. Гэрийн нөхцөлд шүдийг цайруулах хялбархан аргуудыг хүргэж байна.
Цагаан гаа болон давс

Хэрэг болох зүйлс: Цагаан гаа, давс болон нимбэг
1 см цагаан гааг хальслаад, үрж бэлтгэнэ. Үүн дээрээ 1/4 амны халбага давс хийж хутгана. Нэг зүсэм нимбэг авч, шүүсийг нь шахаж, цагаан гааны холимог дээрээ хийж, сайтар холиорой. Ингээд бэлтгэсэн зуурмагаа шүдний сойзон дээр түрхэж, шүдээ сайтар үрж цэвэрлэнэ.
Какао нунтаг

Хэрэг болох зүйлс: какао нунтаг болон ус эсвэл кокосын тос
Ижил хэмжээтэй какао нунтаг болон усыг хольж зуурмаг бэлтгэнэ. Та усны оронд кокосын тос ч ашиглаж, зуурч болох юм. Ингээд бэлтгэсэн зуурмагаа сойзон дээр түрхэж, шүдээ угааж үрээрэй. Энэхүү аргыг орой унтахаасаа өмнө хэрэглэж, өглөө босоод шүдээ оогоор угааж цэвэрлэнэ.
Алимны цуу болон хүнсний сода

Хэрэг болох зүйлс: Алимны цуу болон хүнсний сода
Нэг амны халбага алимны цуу болон 1 амны халбага хүнсний содыг хольж зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ сойзон дээр түрхэж, шүдээ сайтар угаана. Дараа нь амаа их хэмжээний усаар зайлаарай.
Эдгээр аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд хангалттай.