Өглөөг хамгийн сайхнаар эхлүүлэхэд туслах зүйлс

Өглөөг хэрхэн угтаж байгаагаас таны тухайн өдөр хэрхэн өрнөх нь хамаардаг. Тиймээс өглөө бүрийг эрч хүчээр дүүрэн, аз жаргалаар бялхам угтах ёстой юм. Харин яаж вэ? гэж бодож байна уу? Тэгвэл танд хариултыг өгье.

Өглөөний кофендоо багахан давс нэм

Хэрэв хүмүүс өглөөний кофеондоо элсэн чихэр биш давс нэмэхийг харсан бол энэ нь үнэхээр түүний амтыг сайжруулдагтай холбоотой юм. Энэ нь кофены гашуун амтыг дарж, сүү, элсэн чихрийн үүргийг гүйцэтгэх бөгөөд хамгийн гол нь ямар нэгэн калор нэмэхгүй гэдгээрээ илүү давуу талтай.

Кофендоо өндөг хийх

Вьетнам өндөгтэй кофе нь үнэхээр алдартай. Энэ нь хачин сонсогдож магадгүй ч, өглөөний кофен дээрээ нэг ширхэг өндөгний шар хийх нь таны биед сайн нөлөөтэй. Судалгаанаас үзэхэд өглөө өндөг иддэг хүмүүс бусад хүмүүсээс илүү эрч хүчтэй байдаг. Тиймээс та өндөгийг кафеинтэй хослуулан хэрэглэвэл өглөөг байж болох хамгийн эрч хүчтэйгээр эхлүүлж, хамаг ажлаа тэр дороо амжуулж чадна.

 Нимбэгтэй ус уух

Оюун санаагаа сайжруулахын тулд өглөө сэрсэн даруйдаа ус уу. Гэхдээ энийг ус гэхээс илүүтэй нимбэгтэй ус ууж байгаарай. Энэ нь хоол боловсруулалтыг дэмжиж, турахад туслах төдийгүй эрч хүчийг нэмэгдүүлж, тархины үйл ажиллагаа ч дэмжинэ.

Өглөөний цайндаа овъёос идэх

Өглөөг хамгийн сайхнаар эхлүүлэх аргуудын нэг нь өглөөний цайндаа овъёос идэх юм. Энэ нь эслэгээр баялаг учир ходоодонд эерэг сайн нөлөө үзүүлж, хоол боловсруулах системийг сайжруулна. Нэмээд илчлэг бага учир таргалалтаас айх аюулгүй.

Хөгжмөө асаа

Хөгжим бидний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг. Таны сонсох дуртай хөгжим нь аз жаргалыг нэмэгдүүлж, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг болохыг тусгайлсан судалгаагаар тогтоосон болно. Тиймээс өдрөө зарим нэг сэтгэл хөдөлгөм, аз жаргалтай аялгуугаар эхлүүлэх нь сэтгэл санааг сайхан болгоно.

Тод өнгийн зүйлсээр өөрийгөө хүрээл

Бидний хүрээлэн буй орчны өнгө байдал бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Тиймээс ор хөнжлийн даавуугаа илүү тод өнгөтэй болго, эргэн тойронд байгаа зүйлсийнхээ өнгийг ч мөн ахин бодолц. Гоё чамин, гэгээлэг өнгийн зүйлсээр хүрээлэгдсэн байхад таны сэтгэл санаа ч дагаад хөөрч баясах болно.

Өглөө өмсөх хувцсаа бэлдэж бай

Орой орондоо орохын өмнө маргааш өмсөх хувцсаа үргэлж бэлдэж байгаарай. Энэ нь өглөө маш их цаг хэмнэх төдийгүй юу өмсөх вэ гэх шаналалаас таныг аварна. Өглөө босоод л ямар ч асуудалгүй бүх ажлаа амжуулаад гэрээс гараад явна гэхээр гоё биш гэж үү?

Сэрүүлгээ өөрөөсөө хол тавь

Өглөө босоход жоохон хэцүү байна уу? Тийм бол сэрүүлгээ өөрөөсөө зайтай, хол тавиарай. Ядаж л та босоод нэлээн хэд алхах зайд. Ингэснээр өглөө сэрүүлэг дуугарч, та үүнийг унтраах гэж босоод явах замдаа нойр тань сэргэнэ. Үүнээс гадна өөр бусад сэрүүлэгний аппликейшнүүд байдаг учир тэдгээрийг бас сонирхоод үзээрэй.

Гэрээс гарахдаа атга самар аваад яв

Самар нь таныг өдрийн турш эрч хүчтэй байхад тусална. Ядраад, нойр хүрээд, толгой ажиллахгүй байвал хэдхэн ширхэг самар идчихэж байгаарай.

Шүдээ угааж байхдаа дасгал хийх

Өглөөний цагийн хуваарийн дагуу дасгал хийх нь таны биеийн энергийг нэмэгдүүлж, ядаргаа, стресс болон бусад сөрөг мэдрэмжийг бууруулахад туслах болно. Хэрэв танд хангалттай цаг гарахгүй бол цагийг зөв ашиглах бүрэн боломжтой. Жишээ нь шүдээ угааж байхдаа ханатай суулт хийж болно.