Өнөөдөр бид та бүхэндээ хямд төсөр аргаар үсээ ургуулж, эрүүл намирсан болгох аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Үс бол гадаад төрхөнд хамгийн том нөлөөг үзүүлж, чухал байр суурь эзэлдэг. Иймд үргэлж үсэндээ зохих анхаарлыг хандуулж байх хэрэгтэй юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, ямар аргаар хэрхэн үсээ ургуулж болохыг мэдэж авцгаая.

Орц:
- Сүү – 1 халбага
- Зөгийн бал – 1 халбага
- Шар айрагны хөрөнгө буюу “brewer’s yeast” – 20 гр
- Өндөг – 1 ширхэг

Бэлтгэх болон хэрэглэх арга
Сүүгээ халааж, шар айрагны хөрөнгөтэйгээ холиорой. Ингээд 15 минут байлгана. Дараа нь үүн дээрээ зөгийн бал болон өндгөө хийж сайтар хутгаарай.
Бэлтгэсэн маскаа үсэндээ тараан түрхэж, массаж хийгээд 1 цаг орчим байлгаарай. Товлосон цаг болоход үсээ өөрийн хэрэглэдэг ердийн үсний шампуниар угааж, ангижруулагч ашиглана. Та энэхүү маскыг сард ердөө 3 удаа хэрэглэхэд л гайхалтай үр дүнг үзүүлж, таны үсийг үнэхээр галзуу ургуулах болно. Мянга сонсохоор нэг үз гэдэг байхаа. Тиймээс туршиж үзээд, үр дүнгээ бидэнд хуваалцаарай.
