Хялбархан аргаар жингээ хасах хүсэлтэй байгаа хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ ганц стакан амттай ундаа уугаад л галбирлаг болох аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Энэ нь таныг богино хугацаанд тураагаад зогсохгүй ерөнхий эрүүл мэндийг давхар дэмжих юм.

Орц:
- Овъёос – 1/2 аяга
- Хэрчсэн папаяа – 1/3 аяга
- Бүйлсний сүү – 1/2 аяга
- Нунтаг шанцай – 1 амны халбага
- Мөс
Бэлтгэх арга:
- Бүх орцоо хамтад нь блэндэрт хийж эргүүлнэ. Мэдээж мөсөө үлдээнэ. Ингээд бэлтгэсэн шүүсэн дээрээ мөсөө хийж, хөргөж уух юм.

Та өдөрт 2 стаканыг уугаарай. Энэ нь өглөө өлөн дээрээ, нэг нь өдөр ууж болох юм. Энэхүү ундааны тусламжтайгаар та гэдсээ цэвэрлэж, бохирдлоо гадагшлуулж чадах төдийгүй богино хугацаанд жингээ бууруулах болно.
