
Турахын тулд та заавал хоолоо сойн өлсөж, хамаг хөлсөө урсгаж, дасгал хийх шаардлагагүй. Заримдаа хамгийн энгийн зүйлс гарц шийдэл болох нь бий. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ алхалтаар хэрхэн жингээ хасах тухай нэгэн зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 21 хоногийн турш алхсанаар өөх хайлж, багагүй жинг хасч чадах аж.
Эхний долоо хоног

1 дэх өдөр: Өглөө болон оройдоо тус бүр 5 минут алхаарай.
2 дахь өдөр: Өглөө болон оройдоо тус бүр 7 минут алхана.
3 дахь өдөр: Өглөө болон оройдоо тус бүр 9 минут алхана.
4 дэх өдөр: Алхах минутаа 10 болгон ихэсгэж, өдөрт хоёр удаа алхана.
5 дахь өдөр: 12 минутаар хоёр удаа алхаарай.
6 дахь өдөр: Өглөө болон оройдоо 15 минут алхана.
7 дахь өдөр: Ингээд эхний долоо хоногийн төгсгөлд өглөө болон оройдоо 18 минут алхаарай.
Хоёр дахь долоо хоног

8 дахь өдөр: 2 минут тайван алхаад, 10 минут хурдан алхаж, 2 минут тайван алхаж, алхалтаа дуусгана.
9 дэх өдөр: Жигд хурдаар 20 минут алхана
10 дахь өдөр: 5 минут тайван алхаад, 12 минут хурдан алхаж, 5 минут тайван алхаж дуусгана.
11 дэх өдөр: Жигд хурдаар 10 минут алхана.
12 дахь өдөр: 5 минут тайван алхаад, 15 минут хурдан алхаж, 5 минут тайван алхаж дуусгана.
13 дахь өдөр: Жигд хурдаар 20 минут алхана
14 дэх өдөр: 2 дахь долоо хоногийн сүүлийн өдрийг 5 минут тайван алхаад, 18 минут хурдан алхаж, 5 минут тайван алхаж дуусгана.
Гурав дахь долоо хоног

15 дахь өдөр: 10 минут жигд хурдаар алхаад, 2 минут аажуу удаан алхана.
16 дахь өдөр: Жигд хурдаар 20 минут алхана.
17 дэх өдөр: Шатаар дээш болон доошоо 12 минут өсгөж, уруудана. 2 минут тайван алхана.
18 дахь өдөр: 25 минут жигд хурдаар алхаад, 12 тоогоор 2 удаа скуат буюу суулт хийнэ.
19 дэх өдөр: Шатаар дээш болон доошоо 20 минут өсгөж, уруудана. 3 минут тайван алхана.
20 дахь өдөр: Жигд хурдаар 25 минут алхана.
21 дэх өдөр: Ингээд 3 дахь долоо хоногоо 20 минутын хурдан алхаа, 5 минутын тайван алхаагаар дуусгаарай.
Явган алхах нь бидний эрүүл мэндээ хамгаалах хялбар бөгөөд маш сайн арга юм. Та энэхүү дарааллын дагуу 21 хоногийн турш алхаснаар, хамгийн багадаа 5 кг жин хасч чадна.