
Биеэ цэвэрлэж байна гэдэг маш чухал. Өдөр бүр гэдсээ сайтар цэвэрлэж, хорт бодисоо гадагшлуулж чадаж байгаа бол та төрөл бүрийн өвчлөл, таргалалт, арьс муухай болох, батга гарах зэргээс айх аюулгүй байж болох юм. Тиймээс өдөр бүр алгасалгүй хүндэрч, хоол боловсруулах системээ дэмжих нь чухал. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ гэдэс цэвэрлэж, хорт бодис гадагшлуулах нэгэн гайхалтай ундааг танилцуулж байна.

Орц:
- Ягаан байцаа – 300 гр
- Ногоон алим – 1 ширхэг
- Гааны навч – атга
- Базилик – атга
Байцаагаа хэрчиж бэлтгэнэ. Алимаа мөн угааж цэвэрлээд, хальсыг нь авч хэрчээрэй. Ингээд байцаа, алим, гааны навч, базилик зэргээ хамтад нь блендэрт хийж эргүүлнэ. Ингээд л шүүс бэлэн болох юм.

Та бэлтгэсэн байцааны шүүсээ өдөрт 2 удаа хоолноос өмнө уугаарай. Ингэснээр таны даралтыг тогтворжуулж, цусны судсыг бэхжүүлэхийн зэрэгцээ элгийг цэвэрлэнэ. Мэдээж бие дэх хорт бодисыг ч давхар гадагшлуулж, хөхний хорт хавдраас ч мөн урьдчилан сэргийлэх аж.

Тиймээс та өдөр бүр энэхүү шүүсийг бэлтгэн ууж байгаарай. Нэгэнт зуршил болгочихвол та ямар ч өвчин зовлонгоос айхгүйгээр, өдөр бүрийг эрүүл саруул, эрч хүчтэй өнгөрүүлж чадах юм. Мөн энэхүү шүүс нь төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг учир биеийн ерөнхий эрүүл мэндэд онцгой нөлөө үзүүлж, дархлааг дэмжих болно.