
Цус багадалттай хүмүүс анхаарлаа хандуулаарай. Бид нэг зүйлийг их буруу хийдэг байсан юм байна. Бид цус багадалтын улмаас үүссэн элдэв өвчин, сөрөг үр дагавруудаа арилгах зөвлөгөө авахаар эмчид очиж үзүүлэхэд бидэнд төмрийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөн уух хугацаа, жорыг бичиж өгдөг.
Мөн төмрөөр баялаг үхрийн мах, элэг зэрэг хоол хүнсийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг. Бид энэ зөвлөгөөнийх нь дагуу бичиж өгсөн төмрийн бэлдмэлийг нь хэрэглээд, хоол хүнсэндээ үхрийн мах элэг тогтмол оруулдаг боловч төдийлөн үр дүн нь мэдэгдэхгүй, цус багадалттай хэвээр байсаар байна уу?
Тэгвэл үүний жинхэнэ учир нь энд байжээ. Бид эмчийн зөвлөгөөний дагуу дээрх зүйлсийг хэрэглэхдээ нэг болохгүй зүйлтэй байнга хамт хэрэглээд байдаг юм байна. Энэ бол цай, кофе, газтай ундаа, шоколад гэх мэт кофейн агуулсан уух зүйлс, хоол хүнс юм.
Учир нь юундаа байна вэ гэхээр эдгээр хүнсэнд агуулагдах кофейн хэмээх энхүү нэгдэл нь өөрөө хоол хүнсээр дамжин сонгомолоор хоол боловсруулах системд орж ирсэн тохиолдолд төмөртэй холбогдож, төмрийг нарийн гэдэсний ханаар шимэгдэх процессыг дарангуйлж, цус руу орох замыг нь блок хийдэг ажээ.
Тэгэхээр та бид хичнээн сайхан төмрөөр баялаг хоол хүнс, ногоо жимс, төмрийн бэлдмэл хэрэглээд хажуугаар бас кофейн агуулсан хоол хүнс идэж уугаад байх юм бол энэ нь огт үйлчлэхгүй цус багадалт эдгэхгүй байгаагийн шалтгаан энэ байх нь ээ.
Иймд та аль болох хоол унд хэрэглэснийхээ дараа цэвэр ус ууж байх нь ашиг тустай шингэлтэнд сайн нөлөөтэй байдаг ажээ. Энгийн юм шиг хэрнээ маш их хүмүүсийн алддаг зүйлсийг Дугархүү эмчийн зөвлөгөөнөө сонсоод та бүхэнд хэрэг болох болов уу гээд нийтлэл болгон орууллаа. Хэрэгтэй хүнд нь хүртэл цааш нь түгээгээрэй. Танд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.