
Өнөөдөр бид зүрхний үйл ажиллагаа хэвийн эсэхийг гэрийн нөхцөлд оношлох аргыг зааж өгөх болно. Энэхүү энгийн, өөрөө хийх боломжтой процедур нь эрүүл мэндийнхээ талаар маш их зүйлийг сурахад тусална. Өвчний шинж тэмдэг илэрч хүндэрсэн хойно олон тооны шинжилгээ хийлгэхээсээ өмнө ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан зүгээр л та зүрхний өвчтэй эсэхээ олж мэдэхийн тулд өөрийгөө оношлохыг хичээх хэрэгтэй. Үүний үр дүн нь ямар эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдсон, юуг эмчлэх шаардлагатай, эмчид очих хэрэгтэй юу үгүй юу гэдгийг мэдэхэд тусална.
Зүрхний үйл ажиллагаа түүнийг зохицуулах гэж юу вэ? Зүрх бол нууцлаг эрхтэн юм. Тэрээр удаан хугацааны туршид түүнд тохиолдоод байгаа асуудлуудын талаар танд мэдэгдэхгүй жигд, хэмнэлтэйгээр лугшин байж магадгүй юм. Харин дараа нь ямар нэгэн өвчний хүндрэлээс шалтгаалан хэмнэл алдагдаж, лугшилт багасах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Хүний зүрхний үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс хамааран доголдож эхэлдэг: Үүнд удамшил, биеийн жин, биеийн тамирын дасгал, хэрэглэсэн эмийн гаж нөлөө, стресс гэх мэт.
Зүрхний өвчнийг заавал хүндэрсэн хойно нь мэдэж эмч рүү гүйж байхаар ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч урьдчилан сэргийлэх үүднээс дараахь аргаар оношлоод үзээрэй гэж зөвлөж байна. Мөстэй маш хүйтэн усыг жижиг саванд хийнэ. Дараа нь түүн дотороо алгаа 30 секундын турш дүрнэ. Үр дүнг та дараах аргаар үнэлнэ үү: хэрэв хурууны үзүүр нь цайсан, эсвэл хөхөрсөн байвал цусны эргэлттэй холбоотой асуудал байна, зүрхний үйл ажиллагаа хэвийн биш байна гэсэн үг юм.
Яагаад ингэж байна гэхээр зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлттэй холбоотой асуудал гарахад хариу үйлдэл үзүүлдэг хамгийн эхний зүйл бол хурууны үзүүр, хамар, чихний судас юм. Тэдний цусны эргэлт хангамж муу байгаагаас суларч, мэдрэмтгий чанараа алдаж, үрэвсэж эхэлдэг.
Цусны эргэлт муу байгааг зүгээр нэг мэдээд орхих биш та заавал анагаах эмчлэх шаардлагатай ноцтой асуудал юм. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах юм уу, хоол тэжээлийн тусламжтайгаар ч сайжруулж болно. Уламжлалтын эмч нар энэ тохиолдолд юу идэж, хэрэглэхийг дараах байдлаар зөвлөжээ. Зүрхний үйл ажиллагааг сайжруулах хоол хүнс:
Сармис нь атеросклероз үүсэхээс сэргийлж, даралтыг бууруулж, цусан дахь холестерины өнгөрийг арилгадаг. Загасны тос нь холестеролыг арилгадаг. Эфирийн тос нь термоген шинж чанараараа биеийг тайвшруулж, цусны урсгалыг сайжруулдаг. Цагаан гаанд агуулагдах Gingerol болон Zingerone зэрэг нэгдэл нь цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлдэг. Чинжүү дэх капсаицины өндөр агууламж нь судсыг бэхжүүлдэг. Туулайн бөөрөнд агуулагдах Aescin нь хялгасан судасны ханыг бэхжүүлж, венийн судаснууд өргөсөхөөс сэргийлдэг. Ислэг, тосны хүчил, лигнан агуулсан маалингын үр нь цусны даралт ихсэх өвчнийг дардаг.
Мөстэй усаар хийсэн энэ оношлогоо нь цусны эргэлтийн тогтолцооны төлөв байдлын талаархи ерөнхий мэдээллийг өгөх боломжтой гэдгийг анхаарна уу. Энэ нь өөртөө туслах боломжтой байгаа үе шатанд хийгддэг. Нэгэнт зүрхний үйл ажиллагаа ноцтой тасалдсан, зүрхний өвчтэй хүмүүс зүрх судасны эмчид хандан эмчлүүлэх ёстой.