Та ямар витамин дутагдаж байгааг хялбархан олж мэдэх энгийн тестүүд:
Гараа алгаа дээш тэнийлгэж, хоёр гарын дөрвөн хурууны сүүлийн хоёр үеийг хурууны үзүүрийг алган дээр хүртлээ нэгэн зэрэг нугал, (хуруу, сарвуу хоёрын үеийг нугалж болохгүй). Энэ дасгалыг хийж чадахгүй байна уу? В6 витамины дутагдал байж болзошгүй. Хэрэв та амны хөндийн үнэртээ байнга санаа зовдог бол энэ нь В3 витамин дутагдаж байгааг илтгэнэ. Бага зэргийн хөхөрсөн толбо байсан ч хөхөрсөн нь удаан хугацаанд арилахгүй байна уу? Тэгвэл та витамин С- гийн дутагдалд орсон байгаа байх.
Архаг өтгөн хатах шалтгаануудын нэг нь В витамины дутагдал юм. Толгой эргэх, чихэнд чимээ шуугиан сонсогдох нь В3, Е витамин, түүнчлэн манган, кали дутагдсантай холбоотой байж магадгүй юм. Нүдний улайлт, харанхуйд хурдан дасан зохицох чадваргүй, нүд бүрэлзэх нь заримдаа А, В2 витамины дутагдалтай холбоотой байдаг.
В12, В6, F витамин, селен дутагдалтай тохиолдолд хаг гарч ирдэг. Өнгөө алдсан, хэврэг үс нь В, F витамин, иод дутагдаж байгаагийн шинж юм. Заримдаа үс унах нь B9, C, H, inositol витамин дутагдалтай байдаг. Нойргүйдлийн шалтгаан нь В бүлгийн витамин, кали, кальцийн дутагдал байж болно. Хамраас байнга цус гарах нь витамин С, К, В3 дутагдсанаас болдог.
Хүзүү дээрх батга, улаан толбо нь А, В витамины дутагдлын шинж тэмдэг юм. Та эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал эмчийн зааврын дагуу дээрх витаминуудаа нөхөх хэрэгтэй юм. Тэгээд дээр нь та энэ хэрэгтэй мэдээллийг өөр хэрэгтэй хүмүүст нь хүртэл цааш нь түгээгээрэй. Танд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт хүсье.
