Хэрвээ халууны үеэр үе мөч хавагнаад байвал энэ нь мэдээж хэцүү хэрэг юм. Цусны даралтын гадагшлах урсгал буурч, цусны судаснуудаас эд эс рүү хүчилтөрөг зөөвөрлөн шилжих үйл ажиллагаа зогсонги байдал үүсдэг. Үүнээс ангижрахын тулд та оройдоо ядаж 20 минут хөлөө дээшлүүлэн өргөж хэвтэх хэрэгтэй. Өдөрт 2 удаа 20 минутын турш шүршүүрт орно. Тусгай тайвшруулах гель хэрэглэсэн ч болно, мөн оймс өмсөж болно.
Хаван буулгахын тулд шээс хөөх эм ууж болохгүй: Тэд даралтыг бууруулдаг тул халуунд аюултай. Цангис жимсний навчны ханд уух нь илүү дээр юм, энэ нь зөөлөн үйлдэлтэй байдаг. Мөн халуун ногоотой, чихэрлэг зүйл бага идээрэй.
Ходоодыг ачаалж болохгүй: Халуунд өөх тос, уураг агуулсан хоол хүнс илүү удаан шингэдэг учир бодисын солилцооны үйл явц удааширч, цус өтгөрдөг. Хөнгөн уураг, эслэг агуулсан хоол хүнс, навчит салат түлхүү идээрэй.
Та давсгүй хоолны дэглэм барьж болохгүй: Та өдөрт 0.5 цайны халбагаас илүүгүй, дутуугүй давс хэрэглэх хэрэгтэй, огт давсгүй хоол цай хэрэглэх хэрэггүй учир нь бидний хөлсөөр давс ялгарч байдаг.
Дотор муухайрах үед банана, бууцай, гаа, бөөрөлзгөнө эсвэл хар үхрийн нүдний шүүс зэрэг “зөөлрүүлэг хоол хүнс” идээрэй. Мөн ногоо идээрэй.
Сайхан унтаж амрах хэрэгтэй: Сайхан унтаж амрахын тулд унтахынхаа өмнө мах гэх мэт хүнд хоол идэж болохгүй. Гэхдээ та оройн хоолноос бүрэн татгалзаж болохгүй! Тараг, бяслаг гэх мэт цагаан идээ эсвэл бяслагтай ногооны салат хангалттай байх болно.
Судаснуудыг чангалах, чийрэгжүүлэх хэрэгтэй: Энэ нь ялангуяа халуунд хэцүү байдаг. Амьсгал давчдах, хүч чадал алдагдах гэх мэт үед хүний цус өтгөрдөг. 1 шахмал но-шпа, 1 глицин ууж, ½ аяга усанд 20 дусал валокордин хийж шингэлэн ууна. Но-шпа нь спазмыг намдааж, цусны судсыг тэлэх, глицин нь тархины үйл ажиллагааг сайжруулж, валокордин нь цусны судас, булчинг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Халуун улиралд илүү сайн байхын тулд эдгээр энгийн зөвлөмжийг дагаж мөрдөөрэй!