Турмерикийн эдгээх шинж чанарыг дэлхий даяар мэддэг бөгөөд өргөн хэрэглэдэг. Энэхүү гайхалтай амтлагч нь үрэвслийг амжилттай эмчилдэг, халдваргүйжүүлдэг, антиоксидант, антисептик шинж чанартай байдаг. Хэрэв таны өдөр тутмын хоолны дэглэмд турмерик нэмбэл дархлаа сайжирч, цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо хурдасдаг.
Тийм ч учраас жингээ хасах хүсэлтэй хүмүүс турмерик хэрэглэж эхэлдэг болсон гэдгийг та мэдсэн үү? Өнөөдөр бид тантай зөвхөн амттай төдийгүй гайхалтай эрүүл ундааны жорыг хуваалцах болно. Түүний тусламжтайгаар та илүүдэл жингээсээ амархан салж, биеэ хоргүйжүүлэх боломжтой юм. Танд нимбэгний ундаа жин хасах ундаа бэлдэхийн тулд танд дараах зүйл хэрэгтэй болно. Орц:
- 3 литр ус
- 2-3 нимбэг
- 150 мл зөгийн бал
- 2 хоолны халбага турмерик
Бэлтгэх хэрэглэх арга:
Ундаа бэлдэхийн тулд гурван литрийн багтаамжтай сав бэлтгэ. Усаа буцалгаж, бага зэрэг хөргөж, дараа нь савандаа хийнэ. Бүлээн усанд зөгийн бал, турмерик нэмнэ. Нимбэгийг угааж, нарийн ширхэгтэй үрэгч дээр хальстай хамт үрнэ. Нимбэгний эдийг саванд хийж, тагийг нь таглана. Уг ундааг 24 цагийн турш хандалсны дараа хэрэглээрэй. Уухаасаа өмнө ундаагаа шүүж авахаа мартуузай.
Хоол идэхээс хагас цагийн өмнө өдөрт гурван удаа 120 гр ууна. Нийт хэрэглэх курс нь гурван долоо хоног байна. Үр дүн нь таныг хүлээлгэхгүй! Эрүүл биеийг цэвэрлэх энэхүү жорыг найзуудтайгаа болон өөр хэрэгтэй хүмүүст нь хүртэл цааш нь хуваалцахаа бүү мартаарай. Танд эрүүл энх, аз жаргал, гоо үзэсгэлэн бүхнийг хүсэн ерөөе. Амжилт хүсье.