Д аминдэм нь бидний бүх биеийн бүтээмжтэй үйл ажиллагаанд маш чухал гэдгийг улам олон судалгаа баталж байна. Түүний дутагдал нь биднийг ноцтой өвчнөөр цаг ямагт заналхийлж байдаг! Д аминдэмийн хангалтгүй хэмжээ нь олон өвчний хөгжил, хурцадмал байдалд хүргэдэг: Жишээлбэл хорт хавдраас хамгийн энгийн ханиад хүртэл бүгд хамааралтай байдаг.
Витамин D нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, дархлааны системийг бэхжүүлж, бие махбод дахь бодисын солилцооны процессыг сайжруулдаг. Д аминдэмийн дутагдал нь хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.Судалгаагаар Д витамин нь бидний биеийн бүх эсүүд: булчин, яс, мэдрэлийн хувьд чухал болохыг баталж байна.
Витамин Д-ийн дутагдал нь стеопороз үүсэхэд хувь нэмэр оруулж, хөдөлгөөний зохицуулалтыг алдагдуулж, биеийн хамгаалалтын функцийг эрс бууруулдаг. Хүүхдүүд ч гэсэн энэ витамины дутагдалд ордог: рахит нь бүх бага насны хүүхдүүдэд тохиолдож болно, ахимаг насны хүүхдүүдэд энэ нь сэтгэцийн болон бие бялдрын хөгжлийн хоцрогдол хэлбэрээр илэрдэг. Статистикууд бидэнд ноцтой үзүүлэлтүүдийг харуулж байна. Өнөөдөр дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн Д аминдэмийн дутагдалтай байна. Бидний бие энэ витамины нөөцийг нарнаас болон хоол хүнсээр гэсэн хоёр аргаар нөхөж чаддаг.
Нарны витамин D: Шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар бидний бие нарны гэрэлд D витаминыг идэвхтэй нэгтгэх чадвартай болохыг баталсан байдаг. Нарны цацрагийн үр ашгийг туршилтын тусламжтайгаар олж мэдсэн бөгөөд үр дүн нь гайхалтай юм! Цайвар арьстай хүнийг наранд 30 минут байлгасны дараа 200 ширхэг тахианы өндөг, 500 грамм элэг идсэнтэй ижил хэмжээний Д аминдэм биед үүсдэг. Д аминдэм нь өглөө, оройн наранд, үүл, хувцас хунар, шилээр дамжин, бие махбодид нийлэгждэг.
Бостоны Анагаах ухааны коллежийн профессор Майкл Холик практик судалгаа хийж, дунд өргөрөгт шаардлагатай хэмжээний Д витаминыг авахын тулд өглөөний 11-14 цагийн хооронд ердөө 10 минут байхад л хангалттай гэдгийг олж мэдэв. Түүнээс гадна, үүний тулд бүх биеийг дэлгэх шаардлагагүй, зөвхөн гар, хөл хангалттай.
Хоол хүнснээс авах витамин Д: Амьтад мөн Д аминдэмийг биедээ үйлдвэрлэдэг тул Д аминдэмийн гол эх үүсвэр нь сүүн бүтээгдэхүүн, өндөг, өөхөн загас, сагамхай элэг юм. Бид танд Д аминдэм агуулсан бүтээгдэхүүний жагсаалтыг санал болгож байна, түүний хажууд Д аминдэмийн өдөр тутмын хэрэгцээг нөхөхийн тулд шаардлагатай норм нь граммаар бичигдсэн байгаа.
Загасны тос – 5 гр, сагамхай элэг – 10 гр, селд загас – 33 гр, булуу цагаан загас – 40 гр, могой загас- 43 гр, салмон загас -62 гр, форел загас -65 гр, макрель загас -67 гр, хар түрс -120 гр, тахианы өндөг – 450 гр, цөцгийн тос – 850 гр, хатуу бяслаг – 958 грамм тус хэрэглэж байж 1 өдрийн Д аминдэм нөхөгддөг байна.
