Гормоныг хэвийн байлгах эмэгтэйчүүдэд зориулсан 3 ундаа!

Нас ахих тусам эмэгтэйчүүд эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Гормоны тэнцвэрийг хянах нь ялангуяа чухал юм. Шаардлагатай гормоны үйлдвэрлэлийг зохих түвшинд байлгахад туслах ундааны жорыг санал болгож байна.

№1 ундаа: Нимбэгтэй бүлээн ус нь жингээ хасах, биеэс хорт бодисыг зайлуулах, дархлаа, арьсны байдал, хоол боловсруулалтыг сайжруулахад тусалдаг. Нимбэг нь ханасан даавар болох лептинд нөлөөлж чаддаг нь баримтаар батлагдсан байдаг юм. Хэрэв энэ нь тэнцвэргүй бол бие нь өөх тосны ордуудыг хуримтлуулж хүний бие таргалж эхэлдэг. Жор нь маш энгийн: хагас нимбэгний шүүсийг шахаж, дээр нь буцалж буй ус хийнэ, бага зэрэг хөргөж, нэг амьсгаагаар ууна. Өглөөг энэ ундаагаар эхлэх нь дээр.

№2 ундаа: Эмэгтэйн нөхөн үржихүйн тогтолцоог зохицуулдаг бөөрөлзгөний навчтай цай. Тэд  у м а й г  бэхжүүлдэг бөгөөд үүний ачаар сарын тэмдэг, төрөлт, цэвэршилт нь илүү хялбар байдаг. Энэ цай нь ер бусын эрч хүчийг өгч, кофег орлож чаддаг. Өдөрт гурван аяга уух юм бол, дааврын суурь нь эмх цэгцтэй байж таны биеийн эрүүл мэндийг хянах болно. Жор нь бас энгийн: нэг халбага бөөрөлзгөний навчийг (шинэхэн сонгосон эсвэл хуурай хатаасан) 200 мл буцалж буй усанд хийж, 10 минутын турш хандалж өгнө. Унтахаасаа өмнө ууж болохгүй, өглөө, өдрийн цагаар, бүлээн хэлбэрээр уух нь дээр.

№3 ундаа:  Турмерик сүү бол Аюурведийн хамгийн алдартай жоруудын нэг юм. Үүнийг бас “алтан сүү” гэж нэрлэдэг. Энэхүү ундаа нь бүх гормоныг тэнцвэржүүлж, дархлааг бэхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулж, ханиадыг эмчилдэг. Жор: 200 мл халуун сүүнд ½ халбага турмерик хийхэд зөгийн бал нэмж болно. Турмерик бол олон талын ашиг тусаараа алдартай Энэтхэг амтлагч юм. Та турмерикийг аль ч дэлгүүрийн амтлагчийн тасгаас олох боломжтой.  Энэ ундааг шөнийн цагаар уух нь дээр. Эдгээр гайхалтай жорыг найзуудтайгаа хуваалцаарай!