Та үрчлээс, нөсөө толбо, сорвиноос дараах байгалийн арга ашиглан салж болно, эдгээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь үр дүнтэй бөгөөд, байгалийн жамаар ажиллах чадвартай байдаг тул ямар ч сөрөг нөлөө үлдээдэггүйгээрээ онцлогтой байдаг. Байгалийн цэвэр зөгийн балыг хэрэглэснээр арьсыг залуужуулж, шинэхэн мэт толигор болгоно.
Гэмтсэн арьсыг нөхөн сэргээж, цусны эргэлтийг идэвхжүүлж, батга гэх мэт арьсны өвчинтэй тэмцэхийн зэрэгцээ арьсыг толигор байлгахад тусалдаг. Мөн нөсөө толбо зэргийг арилгаж цайруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Байгалийн нүүрний маскыг идэвхтэй найрлага болох зөгийн балаар бэлтгэж болно, танд дараахь зүйл хэрэгтэй болно. Үүнд:
- нимбэгний шүүс – 1 халбага
- задийн самар (нунтаг) – 1 халбага
- синнамон нунтаг – 1 халбага
- зөгийн бал – 1 халбага
Бэлтгэх ба хэрэглэх:
Жижиг саванд бүх найрлагыг нь холино. Ө т г ө н, нэгэн төрлийн холимог авахын тулд найрлагыг сайтар холино. Зөгийн бал нь маш хүчтэй ү р э в с л и й н эсрэг үйлчилгээтэй тул нүүрний хувирлыг багасгахад тусалдаг тул холимогтоо заавал байгалийн цэвэр зөгийн бал нэмэхээ бүү мартаарай, ялангуяа та эмзэг арьстай бол. Хэрэв зуурмаг хэтэрхий ө т г ө н байвал та бага зэрэг ус нэмж болно. Маск бэлэн болсны дараа нүүрээ бүлээн ус, савангаар угааж, дараа нь цэвэр алчуураар сайтар арчиж хатаах хэрэгтэй.
Хурууны үзүүрээр нүүрэндээ хөнгөн массаж хийнэ. Маскийг нүүрэндээ 15 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана. Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч тос эсвэл кокосын тос хэрэглэж болно. Та энэ нүүрний маскыг долоо хоногт гурван удаа хэрэглэж болох ба маскаа түрхсэний дараа нүүрэнд бага зэрэг хорсох шинж тэмдэг илэрвэл айх хэрэггүй. Энэ нь үр дүнтэй байгаагийн шинж юм. Харин хорсох шинж тэмдэг нэмэгдэж тэсэхийн аргагүй болох юм бол та орцонд байгаа бүтээгдэхүүнээс харшилтай байж болзошгүй тул та яаралтай бүлээн усаар угааж арилгаарай.
За тэгээд энэхүү үр дүнтэй байгалийн аргыг хэрэглэж үзээд үр дүн нь танд таалагдах юм бол өөр бусад хүмүүст хүртэл цааш нь түгээгээрэй. Танд эрүүл энх гоо сайхан аз жаргал бүхнийг хүсэн ерөөе. Амжилт хүсье.
