Энэ бол арьс цайруулах шидэт томъёо. Та оролдоод үзэх ёстой. 2 алхам хийхэд л таны арьс гэрэлтэх болно. Бидний танд толилуулах гэж буй энэхүү жор нь таны арьсыг цайруулахад туслах бөгөөд ердөө 2 үе шатаас бүрдэнэ. Эхний шатанд арьсны нүх сүвийг цэвэрлэж үхэжсэн давхаргыг арилгана, 2 дахь шатанд арьсыг цайруулна.
Алхам 1 – Скраб хийх:
1 халбага элсэн чихэр аваад аяганд хийнэ. 3 халбага жүржийн шүүс нэмнэ. Дараа нь 1 халбага оливын тос хийнэ. 1 халбага зөгийн бал нэмнэ. Бүгдийг сайтар хольж, таны скраб бэлэн боллоо! Энэ хольцыг нүх сүв ихтэй арьсандаа түрхэж, арьсанд хэдэн минутын турш массаж хийнэ. Дараа нь нойтон хөвөн даавуугаар арчина. Халуун усаар угаана.
Алхам 2 – Арьс цайруулах:
Саванд 2 халбага цагаан будааны гурил хийнэ. Цагаан будаа нунтаглаад гурил гаргаж авч болно. ¼ халбага хүнсний сода нэмнэ. 6 халбага жүржийн шүүс нэмнэ. Сайтар холино. Энэ хольцыг арьсан дээрээ зузаан давхаргаар түрхээрэй. 20 минут орчим байлгана. Халуун усаар зайлж угаана. Өөр нэг арьс цайруулах нөсөө толбо арилгах арга жорыг зааж өгье.
Нас ахих тусам арьс, ялангуяа нүүрний арьсан дээр жижиг нөсөө толбо гарч ирдэг. Энэ нь нарны гэрэлд хэт их өртөх, хүйтэнд өртөх, бусад шалтгааны улмаас тохиолддог. Арьсны зарим хэсэг нь бусдаас илүү бараан өнгөтэй болдог тул үүнийг нуухад хэцүү байдаг. Устөрөгчийн хэт исэл (перкес) нь ийм нөхцөлд тусалж, хар толбыг гэрэлтүүлж чадна. Гэхдээ үүнийг болгоомжтой, бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Юу хийх ёстой вэ?
Эхлээд та нүүрний арьсыг цэвэрлэж, гуужуулагч хэрэглэх хэрэгтэй. Үүний тулд та дээрх гар хийцийн маск эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бүтээгдэхүүн ашиглаж болно. Сайн зайлж угаана. Дараа нь цэвэрлэгч хөвөн авч устөрөгчийн хэт исэлд норгоод арьсны толбо үүссэн хэсэгт хэдэн минутын турш түрхээрэй. Нүүрээ угаа.
Энэ процедурыг долоо хоногт 1-2 удаа, үргэлж шөнийн цагаар унтахаасаа өмнө хийгээрэй. Та бидний бэлтгэсэн энэхүү үр дүнтэй жоруудыг туршиж үзээд үр дүн нь таалагдах юм бол өөр бусад хүмүүст хүртэл түгээгээрэй. Танд эрүүл энх аз жаргал сайн сайхан, гоо үзэсгэлэнтэй байхыг хүсэн ерөөе. Амжилт хүсье.
