Төмсний амтат зууш хийх маш амархан арга. Хүүхдүүдэд маш их таалагдана!

Бяслагтай төмсний саваа нь шинэхэн тогоочдод маш их таалагддаг энгийн хоол юм. Гэхдээ баярын ширээ бэлдэж байхдаа ч гэсэн энэ гайхалтай жорыг мартаж болохгүй, учир нь саваа нь маш амттай, зөөлөн болдог бөгөөд хоол хийхэд хүчин чармайлт, нэг их цаг хугацаа өөр юу ч шаарддаггүй.

Өнөөдөр бид шөл, борщ гэх мэт 1-р хоол, тэр ч байтугай шар айрагтай хослуулж болох энэхүү гайхалтай амттанг хэрхэн яаж хийхийг танд хэлэх болно. Түүнээс гадна саваа нь халуун, хүйтэн аль алинд нь сайн байдаг.

Орцонд:

  1. 5-6 төмс
  2. 100-120 гр гахайн утсан мах (бекон)
  3. 200 гр хатуу бяслаг
  4. 1 хоолны халбага цөцгий
  5. ургамлын тос, яншуй, хар перец, давс амталгаагаар
  6. 2 өндөг
  7. бага зэрэг гурил, талхны үйрмэг юм уу крахмал

Соусны найрлага:

  1. 200 гр цөцгий
  2. 2-3 хумс сармис

Хийх арга:

Төмсийг хальсалж, бэлэн болтол нь буцалгаж, нухаш болгон нунтаглана. Гахайн утсан мах, яншуй 2-оо нилээд жижиглэн хярж хэрчинэ. Төмсөн дээрээ жижиглэсэн гахайн мах, яншуй, түүнчлэн цөцгийгөө нэмнэ. Давс, хар перецээ амталгаандаа тохируулж хийгээд сайтар холино. Одоо бяслагаа 5-6 сантиметр урт тууз болгон хэрчинэ. Төмсний нухашнаасаа хэсгийг аваад дугуй хавтгай хэлбэрт оруулж байгаад дунд нь бяслагаа хийж, гонзгой зайдас хэлбэртэй болгон өнхрүүлээрэй.

Эхлээд үүссэн зайдсаа гуриланд хийж өнхрүүлнэ.

Дараа нь хутгасан өндөг рүү дүрнэ. Тэгээд дахин талхны үйрмэгээр өнхрүүлээрэй.

Сoycаа бэлдэхдээ нэг аяганд цөцгий, үлдсэн жижиглэсэн яншуй, жижиглэсэн сармис, давс, чинжүү холиод сайтар хутгана. Давс амталгаандаа тохируулаад хийж болно. Сайхан хооллоорой! Ийм дур булаам сайхан хоол ядаж нэг удаа хоолны ширээн дээр байх ёстой. Үүнийг дагаж хийхээ мартуузай, тэгвэл энэ хоол яагаад өөр өөр хувилбараар ч гэсэн дэлхий даяар алдартай болохыг шууд ойлгох болно.