
Халзралтын гол шалтгаан нь удамшлын болон дааврын тэнцвэргүй байдал эсвэл үсний ургалтыг саатуулдаг хортой химийн нэгдлүүдийн нөлөө байж болно. Танд ийм бэрхшээл тохиолдож байна уу? Гэхдээ сайн мэдээ байна! Энэ асуудлыг шийдэж, үсний ургалтыг идэвхжүүлэх арга бий! Энэ жорыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь ашиглаж болох бөгөөд үүнийг бэлтгэхийн тулд танд маш хямд, боломжийн олдоцтой найрлага хэрэгтэй болно.
Найрлаганд:
- байгалийн зөгийн бал – 1 халбага
- Оливын тос – 1 халбага
- Синнамон – 1 халбага
Зааварчилгаа: Таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол оливын тосыг халаах явдал юм. Дараа нь та халуун оливын тосонд 1 хоолны халбага зөгийн бал, нэг халбага синнамон холих хэрэгтэй. Бүгдийг сайтар хольж, дараа нь та үүссэн хольцыг хуйх, үсний уганд массаж хийх байдлаар түрхэж ашиглаж болно. Уг тосоо үсэндээ
15 минут байлгаад дараа нь үсээ бүлээн усаар зайлна.
Та энэ эмийг хэдэн өдрийн турш (доод тал нь 7 хоног) хэрэглэх ёстой. Ингэснээр таны үсний уг бэхжиж, улмаар үс уналт мэдэгдэхүйц багасах болно. Мөн хуйханд цусны эргэлтийг идэвхжүүлж, үсний ургалтыг ихэсгэснээр та үсээ илүү өтгөн гялалзсан сайхан болж байгааг анзаарах болно. Манай авга ах энэ үр дүнтэй аргыг хэрэглээд ердөө 10 хоногийн дараа л халзарсан хэсэг нь мэдэгдэхгүй болж харлаж ургасан гээд бод доо.
Өө тийм хүмүүс Синнамон (Оросоор корица) гэж хаанаас олох вэ гэж их асуудаг тул доор зургийг нь орууллаа. Энэ нь нунтаг хэлбэрээр болон савх хэлбэрээр байдаг нарийн б о о в, хоол хүнс зэрэгт өргөн ашиглагддаг нэгэн төрлийн амтлагч юм. Дэлгүүрүүдийн амтлагчны тасгаар ороод асуугаад үзээрэй. За ингээд танд амжилт хүсэн ерөөе. Энэхүү үр дүнтэй жор танд таалагдсан бол цааш нь илүү олон хүнд хүртэл нь түгээгээрэй.
