Педикюрт мөнгө үрэхээ зогсоо: Эдгээр 2 энгийн бүтээгдэхүүн таны хөлийг төгс болгоно!

Ялангуяа задгай гутал өмсдөг дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан таны  өсгийг хамгийн богино хугацаанд нялх хүүхдийнх шиг зөөлөн болгож өгөх гайхалтай жор бэлдлээ. Өсгийний хагарал, зузаан арьс, эвэр арилгах үр дүнтэй жорыг одоо таньд хэлж өгөх болноо.

Төгс зөөлөн, гөлгөр, торгомсог арьстай болохын тулд салон дахь педикюр процедурт дэмий мөнгө үрэх шаардлагагүй боллоо! Үүнээс гадна өөр нэг сайн мэдээ бол энэ жоронд шаардлагатай бүх орц найрлага нь таны гал тогооны өрөөнд байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

4 хоолны халбага сүү аваад сайтар халаана. Гэхдээ буцалгаж болохгүй.  Тохиромжтой саванд халаасан сүүгээ хийж, дээрээс нь 2 цайны халбага сод хийгээд хөлөө дүрэн сууна. Энэ ваннд хөлөө 10-15 минут байлгаад дараа нь өсгий болон хөлний гадаргууг педикюр үрэгчээр сайтар үрж өгөх хэрэгтэй. Дараа нь хөлөө бүлээн усаар зайлж угаан хөлөндөө тэжээлийн тос түрхэж, даавуун оймс өмсөх хэрэгтэй.

Энэ аргыг хэрэглэснээр таны хөлний цусны эргэлт сайжирч өсгий нь хүүхдийнх шиг булбарай зөөлөн, торгомсог сайхан арьстай болох болно! Мөн санаарай: хөлийг тогтмол арчлах нь ирээдүйд өсгий хагарах, эвэрших гэх мэт хүсээгүй үр дагавраас зайлсхийхэд туслах болно.

Та энэхүү гайхалтай үр дүнтэй жорыг түршиж үзээд, үр дүн нь талагдах юм бол найз нөхөд, хайртай хүмүүс болон өөр бусад хүмүүст хүртэл цааш нь түгээгээрэй. Танд эрүүл энх аз жаргал, гоо үзэсгэлэнтэй байхыг хүсэн ерөөе. Амжилт сайхнуудаа.