
Та залуу харагдахын тулд их мөнгө үрэх шаардлагагүй боллоо! Эдгээр байгалийн гаралтай орцын холимог нь арьсыг хүссэн залуу болгож, таны төсөөлж байснаас хамаагүй залуу харагдахад тусална! Энэхүү байгалийн гаралтай нүүрний маск нь зөвхөн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.
Найрлага:
- ½ цайны халбага кокосын тос
- 1 өндөгний цагаан
- ½ халбага нимбэгний шүүс
Зааварчилгаа: Өндөгийг 2 хэсэг аяга шиг болгон хувааж, өндөгний цагааныг шараас нь салгаж, сэрээгээр хөөсөрч эхлэх хүртэл цохиж хутгана. Дараа нь нимбэгний шүүс, кокосын тос нэмээд сайтар холино. Тэгээд л болоо! Таны гайхамшигт нүүрний маск бэлэн боллоо!
Хэрэглээ: Нүүрээ бүлээн ус, савангаар сайтар угааж, алчуураар хатааж, маск тавина. Нүүрэндээ хуруугаараа дугуй тойрог хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийнэ. 15 минут байлгаад дараа нь ус эсвэл хонин нүдэн цэцгийн цайгаар угаана. Үр нөлөө нь даруй мэдэгдэхүйц байх болно! Энэхүү маск нь аливаа сэвх, батга, үрчлээг арилгах болно! Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд энэ жорыг олон удаа давтаж хийснээр та илүү толигор, залуу харагдах болно!
Кокосын тос нь арьсыг тэжээж, хэт ягаан туяаны хортой нөлөөллөөс найдвартай хамгаалж, бодисын солилцооны процессыг сайжруулдаг. Хэрэглэх үед нүүрэн дээр үл үзэгдэх хальс үүсэх бөгөөд энэ нь чийгийн оновчтой түвшинг хангаж, улмаар хатах, үрчлээс үүсэхээс сэргийлнэ. Нүүрний арчилгааны хувьд зөвхөн цэвэршүүлсэн тос тохиромжтой бөгөөд үүнийг хайлуулж, унтахын өмнө нүүрэндээ түрхэнэ. Кокосын тосны давуу тал нь маш хөнгөн бөгөөд зовхины хэсэгт ч тохиромжтой.
Хэрэглэхийн өмнө эхлээд бага хэмжээний бүтээгдэхүүнийг тохойн дотор талд түрхэнэ. 20 минут хүлээнэ үү. Хэрэв харшлын урвал байхгүй бол та энэ эмийг хэрэглэж болно. Энэ маскыг гурван өдрийн турш хэрэглэнэ. Тэгээд долоо хоногт нэг удаа сарын турш хэрэглэвэл зохино. Таны арьс таны нүдний өмнө өөрчлөгдөх болно!
За ингээд та энэ үр дүнтэй жорыг хэрэглэж үзээд таалагдах юм бол өөр бусад хүмүүст хүргээрэй. Танд аз жаргал, эрүүл энх, гоо сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт сайхнуудаа.
