Мөнхийн залуу насанд зориулсан жор:!

Энэ нь желатин гэдгийг та мэдэх үү, тэр чангаруулах нөлөөтэй тул гоо сайхны салонууд хацрыг чангалах зорилгоор “механик” маск хэрэглэдэг. Энэ баримт дээр үндэслэн нүүрний арьсанд зориулсан мөнхийн залуу үеийн жорыг олж авлаа!

Желатин нь арьсны уураг, амин хүчлийн солилцоонд эерэгээр нөлөөлж, түүний нөхцөл байдлыг сайжруулдаг. Желатин нь нарийн үрчлээг толигор болгож, арьсыг зөөлрүүлж, цайруулж, цусны эргэлтийг сайжруулдаг.

  • Үрчлээний эсрэг желатин тос:

Желатин 1 халбага, 100 мл ус, 3 халбага зөгийн бал, глицерин 0.5 аяга, 1 г (хутганы үзүүр дээр) салицилийн хүчил. Эдгээр хольцуудаа бүгдийг нь нийлүүлээд саванд хийж халуун устай өөр нэг саван дотор хийж хутгана. Хольцтой савыг уснаас аваад хөргөж, байнга хутгаж, вазелин шиг өтгөн болгоно. Бэлэн болсон тосыг өдөр бүр унтахаас 2 цагийн өмнө 20 минутын турш арьсанд түрхэнэ. Арьсанд шингэдэггүй үлдэгдлийг салфеткааар арилгана. Үүссэн тос нь 1 сар хэрэглэхэд хангалттай. Хөргөгчийн дээд тавиур дээр хадгална. Нийт массаас нэг түрхэхэд шаардагдах хэмжээний тосыг сонгоод бага зэрэг халааж, арьсанд түрхэнэ.