Нурууны өвчин намдаах энгийн 8 дасгал

Статистик мэдээний дагуу дэлхийн хүн амын 40 хувь нь нурууны ямар нэгэн өвчлөлтэй гэсэн тоо баримт байдаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь өвчнийг эмчлэхээс ямар ч талаараа ашигтай тул та бүхэн дараах дасгалыг хийж статистикийн өндөр тоог бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг зөвлөж байна.

Дасгал 1

  • Сандлын өөдөөс харж зогсоод баруун хөлөө өвдгөөр нь нугалж суудал дээр тавина. Гуя шалтай паралель байх бол өвдөг хөлийн ултай нэг шулуунд байрлана.
  • Зүүн алгаа баруун өвдгийн дотор талд байрлуулж хөлийг хөдөлгөхгүйгээр цээжин биеийг баруун тийш эргүүлнэ.
  • Хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч энэ байрлалд 30 секунд барина. Дасгалыг зүүн хөлөөрөө ээлжлэн хийнэ.

Дасгал 2

  • Нуруугаараа дээш харж хэвтээд нэг өвдгөө цээж рүүгээ татан авна. Энэ үед нөгөө хөл шалнаас салахгүй шулуун байрлалд байна.
  • Хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авна.
  • Мөр шалнаас салахгүй. Хөл тус бүрээр дасгалыг 30 секунд хийж барина.

Дасгал 3

  • Нуруугаараа дээш харж гараа алдлан хэвтэнэ. Яг л Т үсэг шиг.
  • Мөрөө шалнаас салгалгүй хоёр өвдгөө эхлээд баруун тийш дараа нь зүүн тийш эргүүлнэ. Гүнзгий, чөлөөтэй амьсгална.
  • Тал бүрээр 1 минут хийнэ.

Дасгал 4

  • Гараа алдлаад дээш харж хэвтэнэ. Нэг хөлийг шулуун, нөгөө хөлийг 90 хэмийн өнцөг гаргахаар өвдгөөрөө нугална. Нугалсан хөлийн эсрэг гарыг хөл дээрээ тавина.
  • Сунгасан гар руугаа харна. Мөр шалнаас салахгүй.
  • Чөлөөтэй, гүнзгий амьсгаа авч дасгалыг тал бүрээр 1 минутын турш хийнэ.

Дасгал 5

  • Тэгш зогсоод урагш баруун хөлөөрөө нэг алхаж өвдгөөрөө нугална. Энэ үед зүүн хөл нугалрахгүй.
  • Их биеийг нугалсан хөл рүү эргүүлнэ. Алгаа нийлүүлж тохойгоо нугалсан хөлний гадна талд гаргахаар байрлалд аваачина.
  • Энэ байрлалд 30 секунд бариарай.

Дасгал 6

  • Шалан дээр суугаад баруун хөлөө өвдгөөр нь нугалж зүүн талын гуяын гадна авчирна.
  • Баруун гараа ардаа тавина, зүүн гарын тохой – нугалсан хөлийн гадна талд байрлана.
  • Их биеийг шулуун байгаа гарын чиглэлд эргүүлж, хөлийн байрлалыг алдахгүйг хичээнэ.
  • Энэ байрлалд 30-60 секунд байхыг хичээгээрэй. Дасгалыг нөгөө тал руугаа ээлжлэн хийнэ.

Дасгал 7

  • Өвдөг дээрээ зогсоод нуруугаа хотойлгож цээжээ өргөнө.
  • Мөрний булчин ажиллаж байгаа мэдэрнэ. 10 секунд орчим тайван амьсгалаарай.
  • Одоо нуруугаа нум хэлбэртэй болгож эрүүгээ цээжиндээ хүргэхийг хичээнэ. Энэ байрлалд 10 секунд амьсгалаа тайван авч байна.
  • Дасгалыг 1-2 минутын турш давтан хийнэ.

Дасгал 8

  • Хамгийн энгийн байрлал: өвдгөө салгаж сөхөрч сууна.
  • Духаа шаланд хүргэж гараа урагш сунгаж биеэ суллана. Тайван, гүнзгий амьсгална.
  • Энэ байрлалд өөрийн хүссэн хэмжээгээр удаан байж болно. Нэг давталтаар 5 удаа амьсгалаа авч гаргана.