Хэрвээ та туранхай гаулиг харагдахыг хичээж байгаа бол хийх дасгалаа зөв сонгох хэрэгтэй.

Таныг тарган харагдуулж магадгүй 5 дасгал

Хэрвээ та туранхай гаулиг харагдахыг хичээж байгаа бол хийх дасгалаа зөв сонгох хэрэгтэй. Яагаад гэвэл зарим дасгалууд эсрэгээр нөлөөлдөг. Тэдгээр дасгалууд нь булчинг дэмждэг бөгөөд үүнээс болж таны бие том харагдах боломжтой. Сайн мэдээ гэвэл тэдгээрийг өөрчлөх боломжтой.

  1. Хажуугийн нугалаа дасгал

Хэрвээ та гэдэсний булчингаа чангалмаар байгаа бол энэ дасгал үр дүнтэй .

Орлуулах дасгал:

Хажуу планк дасгал нь гэдэсний булчин чангалдаг маш үр дүнтэй дасгал юм.

  • 1 талдаа тохойгоороо тулаад хөлөө шулуун болгоно.
  • Чадхаараа барихыг хичээгээрэй.
  • Удаанаар доошлуулаад эсрэг талдаа хийгээрэй.

2. Ролл-Оут Дасгал

Ролл-Оут дасгал нь эргэдэг дугуйт төхөөрөмжөөр хийвэл дээд доод гэдэсний булчин чангалдаг. Гэсэн хэдий ч таны гэдэсийг илүү том харагдуулж , булчин нэмдэг.

Орлуулах дасгал:

Планк нь маш энгийн дасгал ч гэлээ үр дүнг нь дутуу үнэлэж болохгүй . Энэ нь бүхэл биеийг хөгжүүлдэг дасгал бөгөөд булчинг томруулахгүй.

  • Тохой болон өлмий дээр тогтон 4 хөллөнө.
  • Биеэ эгц шулуун байлгана.
  • Чадах чинээгээрээ барь(30сек эхэлж байгаа хүнд тохирно)

3. Дасгалын бөмбөг

Эмчилгээний бөмбөг дасгалыг хийснээр таны бэлхүүсийг илүү том харагдуулж магадгүй.

Орлуулах дасгал:

  • Гэдэсний вакуум дасгал нь гэдэсний 2 талын булчинг чангалдаг ба үүнийг идэвхтэй хийж чадвал гэдэсний бүх булчин жигд хөгждөг.
  • Амьсгал аваад
  • Чадах чинээгээрээ амьсгалаа гаргаад
  • Гэдсээ чадах чинээгээрээ татна.
  • Чадах хэмжээгээрээ удаан барина.

4. Татдаг олс

Энэхүү дасгалыг хийснээр гэдэсний булчин томордог. Таны бодсоноос ч илүү томорно.

Орлуулах дасгал:

Статик v байрлал нь бас гэдэсний булчинг чангалдаг бөгөөд том булчин үүсгэхгүй

  • Сууж байгаа юм шиг байрлал аваад
  • Гэдэсний булчинг чангалж хөлөө дээш өргөнө.
  • Гараа хөлрүүгээ ойртуул.
  • Чадах чинээгээрээ бариарай.

5.Жинтэй таталт

Энэхүү дасгал нь гэдэсний 6 булчинг хөгжүүлдэг. Гэхдээ та гэдсээ нарийхан байлгахыг хүсдэг бол энэ лав зөв сонголт биш.

Орлуулах дасгал:

Хэрвээ та нарийн бэлхүүстэй болохыг хүсвэл доод талын зурган дээрх дасгалыг хийх хэрэгтэй . Та хэрвээ зөв хийж чадвал таны нуруунд ачаалал үүсгэхгүй.

  • Доошоо харж хэвтээд
  • Гар болон хөлөө дээшлүүл.
  • Аль болох удаан барихыг хичээгээрэй.

Бонус – Хэтэрхий их хичээллэх

Та сайхан биетэй болохыг хүсээд хэтэрхий их хичээллэж байж магадгүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ нь буруу юм. Аль болох л тууштай байхад үр дүнд хүрэх болно. Бас хоолны дэглэмийг ч бас битгий мартаарай.