Нүүрэн дээр үүссэн хар толбондоо баяртай гэж хэлцгээе. Гэртээ энэхүү жорыг туршаад үзээрэй.

Хүн бүхэн сайхан арьстай байхыг хүсдэг ч гэлээ бидний арьсыг нарны туяа маш ихээр гэмтээдэг учир арьсаа нарнаас сайн хамгаалж байгаарай.

Ингээд нүүрэн дээрх хар толбоо ул мөргүй алга болгох жорыг хүргэе.

НАЙРЛАГА

  • 4 дусал устөрөгчийн исэл
  • Байгалийн глицерин дусал
  • 2 халбага хуурай сүү
  • Нимбэгний шүүс

БЭЛТГЭЛ

Бүх найрлагыг шилэн аяганд хийж, өтгөн хольцтой болтол модон халбагаар хутгана. Ингээд таны өөрийн гараар хийсэн маск бэлэн боллоо.

ХЭРЭГЛЭЭ

Нүүрээ зөөлөн савангаар угааж, өөрөөр нь хатаана. Дараа нь өөрийн бүтээсэн маскыг түрхээд хонуулна. Өглөө нүүрээ хүйтэн усаар зайлна. Үүнийг 7 хоног дараалан хийвэл танд үр дүн нь харагдах болно.