Одооноос эхлэн та дүрдэг цай худалдаж авахдаа үнийг нь сайтар анхаараарай! Яагаад гэвэл хямдхан дүрдэг цай эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй байдаг

Аагтай халуун цай уугаад амттан идэхийг хүн бүр л хүснэ. Цай нь антиоксидант бөгөөд дархлаа дэмжих, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Харин бидний өдөр болгон уудаг цай нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү?

Гринпис-ийн мэдүүлснээр, Энэтхэг болон Хятад улсуудад ургуулсан цай нь хортон шавьж болон тэдгээрийг устгах бодис ихтэй байдаг ажээ. Цайны ургамалд цацсан эдгээр хорт бодис нь хүний биед шингэж мэдрэлийн систем, хоол боловсруулах эрхтэн зэрэгт муугаар нөлөөлдөг байна.

“Энэтхэг гаралтай 49 цайнд шинжилгээ хийхэд 46-д дор хаяж 1 төрлийн хор илэрсэн, 29-д хортон шавьж устгах хорны бүхэл бүтэн коктейль байсан гэж хэлж болно. Мөн цайны ургамал ургуулахдаа хориотой бодис ашигласан байжээ: ДДТ, эндосульфана болон монокротофоса. Эдгээр бодис нь их бага хэмжээгээр хүний биед орвол эхийн хэвлийд өсөж байгаа үрд муугаар нөлөөлөх буюу генетикийн өөрчлөлтөд оруулахад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Эдгээр бодисууд нь мөн Хятад гаралтай цайнуудад ч илэрсэн” гэж Гринпис-ийнхэн мэдэгдсэн байна.

Дараах нэр төрлийн цайнууд хорт бодис, үүнд фторид болон хортон шавьж ихээр агуулсан байна: Lipton, Brooke Bond, Беседа, Tetley, Tata болон Twinings.

Байгалийн фторид кальци бус харин хиймэл аргаар гаргаж авсан синтетик фторид агуулагдаж байгаа нь уг цайг улам хортой болгож байгаа юм.

Тийм учраас хямдхан цай эрүүл мэндэд маш хортой болохыг танд анхааруулж байна.

Цайны навчийг хатаахаас өмнө угааж цэвэрлэдэггүйн улмаас бас л хортон шавьжтайгаа хатдаг. Энэ нь савлагаатай цайнд агуулагдах хортон шавьжийн жирийн хэмжээнээс хэд дахин их байхад хүргэдэг.

“Food Research International” сэтгүүлд гарсан шинэхэн нийтлэлд дурьдсанаар, хямдхан цайнд агуулагдах фторид нь яс, шүд, бөөрөнд муугаар нөлөөлөх буюу хавдар үүсгэх хэмжээнд байгааг судалгаагаар тогтоожээ.

Фторид бодис нь хүний биеэс гадагшлахгүй ясанд хуримтлагдсаар байдаг байна.

Яаж яваад цайнд шингэдэг вэ?

Цайны ургамал нь ургаж байх явцдаа фторидыг өөртөө шингээдэг. Түүгээгүй удсан хөгшин навчинд ихээр агуулагдана гэсэн үг юм. Хямдхан цайг юугаар хийдэг болохыг та мэдэх үү? хөгшин навчаар хийдэг юм.

Мөн цайны навч өөрөө хортой төдийгүй савласан уут нь ч мөн хортой байдаг.

Сүүлийн үеийн үнэтэй дүрдэг цайнуудыг полилактадаар (ПЛА) хийдэг. ПЛА-гийн түүхий эд нь эрдэнэ шиш юм.

Энэ материалаар цайгаа савлаж байгаа үйлдвэрлэгчид дүрдэг цайныхаа хэлбэр дүрсийг алдахгүйн тулд химийн бодис нэмдэг. Цайг хандалж байх явцад химийн бодис давхар шингэж хүний биед муугаар нөлөөлөх ажээ.

“The Atlantic” сэтгүүлд дурьдсанаар, ихэнхи цайны дүрдэг цаасыг хүнсний нейлон эсвэл полиэтилентерефталатаар хийдэг. Эдгээр материалууд нь буцалсан халуун усанд хорт бодис ялгаруулж хүний биед сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ.

Цаасан ууттай бол эрүүл мэндэд хоргүй гэж бодож байна уу?

Хортойгоор барах уу хортой: цаасан уутыг эпихлоргидроноор хийдэг – уг бодис нь устай нэгдэж хорт бодис ялгаруулдаг  бөгөөд энэ нь ходоодны хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг ажээ. Энэхүү бодис нь дархлааны системд ч муугаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Тэгээд одоо яах уу? Цайнаас бүр мөсөн татгалзах уу?

Яалаа гэж.

Нэгдүгээрт, дүрдэг биш өөрөө хандалж уудаг цай худалдаж аваарай. Дүрдэг цай хэрэглэхэд амар ч гэсэн хорт бодисоос өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах нь чухал.

Хоёрдугаарт, аль болох цайвар өнгийн цай сонгоорой. Фторидын хэмжээ нь бага байх болно.

Гуравдугаарт, элдэв химийн бодисоор бордоогүй, хортон шавьж багатай үнэтэй цай худалдаж аваарай.

Та дүрдэг цай уусаар байна уу? Нэгийг бодох цаг болжээ, найз нөхөддөө ч дамжуулж хэлээрэй.