
Үүнийг хүн болгон мэдэж байх ёстой!
Амттан үйлдвэрлэгчид зар сурталчилгаандаа маш их хөрөнгө зардаг. Өөрсдийнхөө таних тэмдэгтэй тоглоом, хувцас хүртэл зах зээлд гаргах нь бий. Шинээр гарч байгаа кино, видео тоглоомд өөрийгөө оруулахыг эрмэлзэнэ.
Хүүхдүүдэд зориулсан амттан хийдэг үйлдвэрүүд гэхэд л зар сурталчилгаандаа жилд 10 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ их мөнгөөрөө таны хүүхэд баавгайн дүрстэй амттай жигнэмэг эсвэл “эрүүл”, чихэргүй ундаа уух болохыг нотлохыг хичээнэ.
Хүүхэд дээр суурилсан маркетинг хамгийн амжилттайд тооцогддог ажээ.
Эцэг эхчүүд та бүхнийг хүүхдийнхээ хоол хүнсэнд анхааралтай хандаж байхыг хүсэж байна. Гомдоллон уйлж байгаа хүүхдээ хурдан дуугүй болгохыг тулд амыг нь юугаар ч хамаагүй таглах хэрэггүй.
Та бүхэнд танилцуулах гэж байгаа эдгээр амттанууд таны хүүхдийг хэт хөдөлгөөнтэй, ааштай, харшилтай, тэр ч бүү хэл хавдартай болгоход хүргэж мэднэ гэдгийг анхаарна уу.
АНУ-ын хувьд гэхэд л хиймэл хүнсний будагны худалдаа жилд 25 сая доллараар эргэлддэг гэдгийг дурдахад танд ойлгомжтой болох биз ээ.
Энэхүү хиймэл хүнсний будаг орж байгаа хүнсний бүтээгдэхүүний жагсаалт дуусашгүй урт. Та бүхэнд хамгийн аюултай хүнсний бүтээгдэхүүнээс танилцуулахаар бэлдлээ.
Савлагаатай жигнэмэг
Хүүхдүүдэд зориулсан гэсэн бичигтэй учраас томчууд бид элдэв хор багатай гэж боддог.
Үнэндээ маш их сахарын агууламжтай, нефтиэс гаргаж авсан TBQH химикатаар дүүрсэн. Энэ бүх хорт бодис нь хүүхдийг хордуулсаар байгаа юм.
Хэрвээ байнга энэ жигнэмгийг идээд байвал хараагүй болох, бөөрний дутагдалд орох зэрэг аюулт өвчин тусах магадлал өндөр болохыг лабораторийн судалгаагаар тогтоожээ.
Сахар – хүүхдийг диабеттэй болгох гол шалтгаан. Өнөөдрийн диабеттэй хүүхдийн тоо урьд онуудынхаас эрс нэмэгдэж байгааг онцлох нь зөв болов уу.

Хүнсний желатин
“Жимсний” амтыг аритрозин гэх бодис өгч байгаа юм – нефтиэс гаргаж авсан бодис. Харин энэ бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахыг хорьсон байдаг: хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэх эх үүсвэр нь ажээ.
Таны арьсанд хортой юм чинь хүүхдийн ходоодонд ямар байх нь ойлгомжтой биз дээ?
