Ийм олон талын ач тустай учраас би 1 хоолны халбага нимбэгийн шүүс болон оливын тосыг үлдсэн насандаа тасралтгүй хэрэглэхээр шийдсэн юм

Та өглөөг маш их ядарсан байдалтай угтаж, тухайн өдрийн турш эрч хүчгүй байгаад байна уу?

Хэрэв танд дээрх асуудал илэрч байгаа бол, энэ мэдээнд анхаарлаа хандуулаарай. Бид танд таны бие дэх бүх хортой бодисыг гадагшлуулах шидэт ундааг хэрхэн хийж, хэрэглэх тухай хүргэхээр бэлтгэлээ. Таны энергийн түвшин нэмэдэж, та өдрийн турш эрч хүчтэй байх болно!

Олон зууны турш энэ ундаагаар олон төрлийн эрүүл мэндийг асуудлыг эмчилсээр иржээ.

Шидэт ундааг хийхэд танд ердөө 2 хүчирхэг орц хэрэгтэй: оливын тос болон нимбэг.

Оливын тос

Энэ тосыг алтан шингэн гэж нэрлэдэг байсан бөгөөд эртний Ром болон Грект маш үнэ цэнэтэй зүйлд тооцдог байв. Оливын тосны найрлагад тослог хүчлүүд агуулагддаг бөгөөд эдгээр нь цусан дахь муу холестериныг бууруулах ач тустай. Нэмж хэлэхэд оливын тос биеийг хорт бодисоос цэвэрлэхэд сайн нөлөөтэй.

Хүн бүр оливын тосыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Шим тэжээлээр баялгаас гадна, найрлагад нь олон төрлийн витамин болон эрдэс бодисууд агуулагддаг.

Нимбэг

Бид бүгд нимбэгийн эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар сайн мэднэ. Энэ бол хамгийн эрүүл жимс. Найрлагадаа олон витамин, антиокисдант болон тэжээл агуулдаг. Нимбэгийн орц бүтцэд витамин Ц, кали, фосфор, витамин Б болон нүүрс ус байдаг. Нэмж хэлэхэд флавонойдууд байдаг тул, антиоксидантын үйлчилгээг биед үзүүлнэ.

Энэхүү хоёр гайхалтай орцыг хамтад нь хэрэглэвэл, олон төрлийн эрүүл мэндэд учрах асуудлаас сэргийлж чадна. Үүнд:

Өтгөн хаталт

Нимбэг болон оливын тосыг хамтад нь хэрэглэвэл, хоол боловсруулах салсын тослох тос болж өгдөг. Энэ нь цөс болон элэгний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Ингэснээр хүчтэй антиоксидантын үйлчилгээг үзүүлж, биенээс хортой бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах системийг сайжруулна.

Зүрх судасны асуудал

Тослог хүчлээр баялаг тул, оливын тос биед маш их ач тустай. Тэр дундаа муу холестериныг бууруулж, цусны эргэлтийг идэвхжүүлнэ.

Үе мөчний хэрх өвчин

Энэ гайхалтай ундаа үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Хэрэв та тогтмол хэрэглэх юм бол, үе мөчний өвчнийг эмчилнэ. Өглөөний цайныхаа өмнө өлөн ходоодон дээр уухад тохиромжтой.

Цөс болон элэгний үйл ажиллагааны тэнцвэрт байдал

Та энэ ундаанаас өглөө бүр өлөн ходоодон дээрээ уух юм бол, цөсөнд чулуу үүсэхээс сэргийлж чадна. Оливын тос, нимбэг болон усыг хооронд нь хольж, өглөөний цайгаа уухаас 1 цагийн өмнө уувал, элэг, бөөр болон цөсийг цэвэрлэж, хоргүйжүүлнэ.