
Жин хасах хэцүү. Тэр дундаа идэх дуртай хүнд бол жин хасах бүр боломжгүй мэт санагддаг. Өнөөгийн нийгэмд хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, гэрэлт ирээдүйн төлөө амсхийх завгүй ажилласаар өөрийн бие галбир, эрүүл мэнддээ ч анхаарах цаг зав тун хомс байгаа нь туйлын үнэн. Тэгвэл энэ хоёр асуудлыг нэг дор шийдвэрлэж, таны зөрүүд өөхийг шатаахын зэрэгцээ эрүүл мэндийг аварч, биеэс хорт бодисыг гадагшлуулах нэгэн ундааг танилцуулж байна.

Энэ нь ердөө 4 энгийн найрлагыг хослуулсан байдаг – зуун наст, нимбэг, цагаан гаа, зөгийн бал
- Зуун наст нь 75 гаруй идэвхтэй витамин, эрдэс бодис агуулдаг бөгөөд хоол тэжээлийн өндөр агууламжтай. Бодисын солилцооны хурдыг нэмэгдүүлэх антиоксидант агууламжийн үр дүнд бие махбод дахь өөх тосыг шатаах процессыг идэвхжүүлдэг. Энэ нь хорт бодисыг гадагшлуулах, хоол боловсруулалтыг сайжруулахад тусалдаг.
- Нимбэг – Энэхүү цитрус жимс нь бие махбодийн өөх тос, энергийг шатаахад маш үр дүнтэй.
- Цагаан гаа бол дэлхий дээрх хамгийн үр шимтэй эмчилгээ ургамал хэмээгддэг. Энэ нь витамин С, магни болон бусад эрдэс бодисоор баялаг бөгөөд бүгд бие махбодийн зохистой үйл ажиллагаанд хувь нэмэр оруулдаг. Энэ нь хоол боловсруулах, дархлаа сайжруулах, өвдөлт намдаах, зүрх судасны өвчин, астма гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон зууны туршид эртнээс хэрэглэгдэж ирсэн.
- Зөгийн бал нь эрч хүчний эх үүсвэр төдийгүй бие махбод дахь өөх тосыг шатаах процессыг дэмждэг. Мөн энэхүү ундааны амтыг сайжруулна.

Орц:
- Ус – 1 аяга
- Зуун настын шүүс – 2-3 халбага
- Нимбэгний шүүс – 1 халбага
- Цагаан гааны нунтаг – 1 цайны халбага
- Зөгийн бал – 1 халбага
Эхлээд шүүсэн, цэвэр усандаа зуун настын шүүсээ хийж хутгаарай. Дараа нь нимбэгний шүүс, цагаан гааны нунтаг болон зөгийн балаа хийж ахин сайтар хутгана.

Ингээд бэлтгэсэн шүүсээ өглөө өлөн дээрээ ууна. Ингэснээр таны хоол боловсруулах систем сайжирч, гэдсийг цэвэрлэх бөгөөд энэ нь таны жингээ хасах эхний алхам байх болно.